Thursday, August 07, 2014

Ном бол ертөнцийг харах цонх

"When someone who badly needs something finds it, it isn’t an accident that brings it his way, but he himself, his own desire and necessity lead him to it." H.H

Ойрд ч нээх олон ном сонин уншиж чадсангүй. Гэхдээ олон сайхан залуучуудтай уулзаж, тэдэнд өөрийн бодол, амьдралын туршлагаа харамгүй хуваалцах олон завшаан тохиолдлоо. Нэг уулзалтан дээр "Та ер нь яах гэж ном уншдаг юм бэ" гэсэн асуулттай тулгарсан боловч тухай үедээ өөрөө өөрөөсөө асууж байгаагүй тул арай өөр хариулт өгч мултрав. Франц-н алдарт философич Jean Paul Satre-с нэг удаа тэгж асуухад Jean Paul Satre "би энэ их номыг яагаад уншаад байна вэ гэхээр нэг л өдөр би дэлхийг эзлэх болно" гэж хэлж байсан юм гэнэ лээ. Миний ч дэлхийг эзлэх гэж юу байхав, гэхдээ нэгэн өдөр хүсэж, тэмүүлж өөрийн эрхгүй зүтгэж байсан зүйлдээ хүрэхэд минь миний үзсэн харсан, бодож тунгаасан бүр надад тус болохоос гадна надаас ухаантай нь миний бодож байгааг өмнө бодсон бол тэр талаар юу гэж дүгнэсэн, ямар өнцгөөс харсан, яаж хэрэгжүүлсэн гээд олон талын мянган нөхцлүүдийг миний оюун ухаан хүрэхээргүй хэмжээнд дэлгээд тавьчихсан бол тэр бүгдийг олж уншаад, шингээж авах нь миний үүрэг гэж боддог юм. Зөвхөн ингэж чадсанаар эдгээрийг бодож боловсруулсан агуу сэтгэгчидийн мөрөн дээр нь гарч зогсоод, тэр өндөрлөгөөс цааш юу оршиж байгааг олж харч, хоншоор хүрвэл өөрийн хэмжээнд бодож боловсруулаад дараачийн үедээ өвлүүлэн өгөх боломж бүрдэж, улмаар миний мөрөн дээр дараачийн үе чинь зогсох боломжийг олгож байгаа юм.
Мэдээж хүн болгон над шиг бодох албагүй л дээ, гэхдээ өнөөдөр сэтгэл дотроо том амбици нууцхан өвөртлөөд ирээдүйд энэ улс орныг манлайлахдаа манлайлаад, чирэхдээ чирээд, чирүүлэхдээ чирэгдээд явна гэж төсөөлж байгаа залуучууд бүр өөрсдийн хүсэл зоригоос гадна тэр хүсэл зорилго нэг өдөр биелэлээ гэхэд ямар том үүрэг хариуцлага хамт ирдэг болохыг эртнээс мэдэрч, ямар өндөр дарамт шахалт дагалддагийг гадарлаж байвал цаг хугацааг алдалгүй ашиглаж, бие сэтгэл болон оюун ухаанаа эрүүл саруул, хурдан шаламгай байлгаснаар ирсэн хариуцлага, нэмэгдэх дарамт бүрийг нэр төртэйгөөр үүрэх болов уу гэж мунхаг би дотроо бодож явдаг билээ.

Ном уншихдаа гол нь биш, харин тэр дотроос ямар утга санааг ойлгож авах вэ, өөрийн өмнө бодож байсантай хэр төстэй, эсвэл огт шинэ зүйл байвал энэ бүгд ямар алдаатай, ололттой гэдгийг анхан шатны түвшинд ч гэсэн бодож унших гэж би оролддог. Одоо харин уншсан зүйл бүгдийг сайхан базаад өөрийн ерөнхий ойлголтын ертөнцийг бүтээн босгоход ашигладаг болчихоод байна. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад ирээдүйн зам их урт, их өндөр байгаад энэ бие минь эмээж байгаа боловч, өнгөрсөнд гаргасан ололт амжилт бүр намайг урагш түлхэх эрч хүч болж, тавьсан зорилт маань уртаас татах хүч болж байгаагийн үндсэн дээр л зогсолтгүй хөдлөж, хөдөлмөрлөж байна.

Аливаа зүйлийг уншихдаа бас эхнээсээ зөв сууриа тавьбал толгой эргэж цаг алддаггүй юм болов уу гэж бодсон. Яг үүнийг хэрхэн хялбар тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Дараа сайн бодож байгаад тайлбарлая даа.

书的列表 
March.2012 to July.2014

1Q84 by Hariuki Murikami
Demian by Hermann Hesse
In Line Behind a Billion People by Damien Ma
Age of Ambition by Evan Osnos
The rise of the dragon by Kerry Brown
Restructuring the Chinese Economy by Michael Pettis
1 Hr china by Jeffrey Towson
China Airborne by James Fallows
Flash boys by Michael Lewis
Impact equation by Chris Brogan
The long march by Sun Shuyun
Tiger trap by David wise
Making of the president by Theodore White
China 3.0 by Michael Anti
The mongol invation of japan by Stephen Turnbull
Coal: a human history by Barbara Freese
The young hitler i knew by August Kubizek
The passage of power by Robert Caro
Шатрын өрөг дэх Монгол, Батчимэг
The dragon's gift by Deborah Brautigam
Renegade: the making of the president by Richard Wolffe
The Obamas by Jodi Kantor
The new machiavelli by Jonathan Powell
Reinventing you by Dorie Clark
The gamble: choice adn change in the 2012 presidential election by John Sides
Why Romney lost by David Frum
The twitter effect by Eric Bieller
The new digital age by Eric Schmidt
Why nations fail by Daron Acemoglu
THe places in between by Rory Stewart
The rise and fall of the house of Bo by John Garnaut
Rumsfelds' Rules by Donald Rumsfeld
Known and Unknown: A memoir by Donald Rumsfeld
The unquiet american: Richard Holbrooke in the world by Derek Chollet
Invisible armies by Max Boot
My beloved world by Sonia Sotomayor
Revolution 1989: the fall of the soviet empire by Victor Sebestyen
The rise of china vs the logic of strategy by Edward Luttwak
Obama and China's rise by Jeffrey Bader
Death by China by Peter Navarro
The Party: the secret world of China's communist rulers by Richard McGregor
Power over people: the classical and modern political theory by Dennis Dalton
Subliminal: how your unconscious mind rules over your behavior
Willpower: rediscovering the greatest human strength
Dancing in the glory of monsters
Deng Xiaoping and the transformation of china
George F Kennan: an american life
Power of habit by CHarles Duhigg
Plan B 2.0 Rescuing a planet under stress by Lester Brown
China inc. by Ted Fishman